Нийслэлийн Аялал жуулчлалын газрын шугамаар ОХУ-ын Нэгдүгээр сувгийн уран бүтээлчид Улаанбаатар хотод ирж 1992 оноос эхлэн цацагдаж буй \”Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийн зураг авалтыг хийх гэж байна.
Нэрт сэтгүүлчДмитрий Крыловынхөтөлдөг, орос хэлтэй орнуудын хамгийн олон үзэгчтэй аяллын нэвтрүүлгээр Улаанбаатар хот, хот орчмын аялал жуулчлалын газруудыг танилцуулна.
Уг нэвтрүүлгийн цувралыг Улаанбаатар хотод хийх саналыг Москва хотод зохиогддогMITTолон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр манай талаас тавьсан бөгөөд ОХУ-аас жилдээ хүлээн авдаг 70 мянга гаруй жуулчдыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сурталчилгаа болно гэж үзэж байгаа юм.
Нэвтрүүлгийг бэлтгэхэд төсвийн хөрөнгө зарцуулахгүй ба ОХУ-аас жуулчин авдаг тур операторуудын дэмжлэг оролцоотойгоор хийнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.