Өнгөрөгч долдугаар сард ам.долларын албан ханш эдийн засгийн түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрсэн байна.
Зургадугаар сард 1965 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар хоногт 0.9-10 төгрөгөөр үргэлжлэн өссөөр, өнөөдөр 2074 төгрөг 64 мөнгөтэй тэнцлээ. Бусад арилжааны банкуудад нэг ам.долларыг 2073-2076 төгрөгөөр арилжиж байна. Ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн Монголбанк валютын нийлүүлэлтийг тогтмол хийж эхэлсэн боловч одоог хүртэл ханш тогтворжоогүй хэвээр байгаа юм.
breakingnews.mn