Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаас 13 дэд сайдыг сонгох юм. Одоогийн байдлаар дараахь хүмүүсийг салбарын дэд сайдаар томилуулахыг дэмжээд байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ёндонгийн ОТГОНБАЯР
Зам тээврийн дэд сайд Батын ЦОГТГЭРЭЛ
Эрчим хүчний дэд сайдаар Түдэвхүүгийн ГАНТУЛГА
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Баттөмөрийн ЭНХБАЯР
Гадаад харилцааны дэд сайд Гончигзэвэгийн ТЭНГЭР
Сангийн дэд сайдаар Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА
МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүмүүсийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар оруулж томилохоор байна.