XXX удаагийн \”Рио 2016” зуны олимпод анх удаагаа дүрвэгсдийн баг оролцох билээ. Олон улсын олимпийн хороо өчигдөр \”Рио”-гийн олимпод оролцох \”Дүрвэгсдийн баг\”-ийг танилцуулсан талаар \”www.aljazeera.com” мэдээллээ.
Иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөн, террорист бүлэглэлээс зугтааж эх орноосоо дүрвэсэн 12 иргэн олон сая дүрвэгсдийг төлөөлөн олимпод оролцохоор болжээ. \”Дүрвэгсдийн баг\”-т Этиоп улсын гурван иргэн, Өмнөд Суданы гурван иргэн, Сири улсын хоёр иргэн, Конго улсын дөрвөн иргэн нэгдэж, Олон улсын олимпийн хорооны туг дор жагсана.
Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч Томас Бах \”Дүрвэгсийн баг”-ийн гишүүн алтан медаль авбал олимпийн хорооны туг мандаж, холбооны сүлд дуу эгшиглэнэ. Тамирчдын бэлтгэл бүрэн хангагдсан. Дүрвэгсдийн баг олимпод бэлэн. Тэд сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Олон улсын шилдэг дасгалжуулагчид тамирчдыг бэлтгэсэн учир бид амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж мэдэгджээ
mminfo.mn