Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Дэлхийн банк Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурна. Энэхүү зээлийг “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын зээлийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээнүүдийн төслийн хүрээнд авахаар тохиролцсон юм.
Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авч буй бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, эргэн төлөгдөх хугацаа 30 жил байх юм байна.
Энэхүү зээл нь хөтөлбөрийн хүрээнд харилцан тохиролцсон бодлогын арга хэмжээнүүдийг авах замаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих замаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.