Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмэхэд сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2.9 сая төгрөгт хүрчээ. Сургалтын төлбөр нэмэгдсэнээс хувийн зардлаараа суралцдаг оюутны тоо буурсан төдийгүй нийт 150980 оюутны 49 хувь болох 73 мянга орчим оюутан таөлбөрөө бүрэн төлж чадаагүй ажээ. Иймээс энэ жил их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө өсгөвөл жил дараалан эдийн засаг улам хүндэрч байгаа тул суралцах оюутны тоо буурах эрсдэл хүлээж байгаа юм.