Өнгөрөгч долдугаар сард ам.долларын албан ханш эдийн засгийн түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрсэн. Тэгвэл өнөөдөр мөн л долларын ханш өсчээ. Зургадугаар сард 1965 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар хоногт 0.9-10 төгрөгөөр үргэлжлэн өссөөр, өнөөдөр 2135 төгрөгтэй тэнцлээ. Монголын валют арилжааны \”Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2110 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2095 төгрөгөөр зарж байна.
Үндэстэн агентлаг