Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 25-ны энэ өдөр орон нутгийн цагаар 16:57 цагт (Улаанбатарын цагаар 18:57) ОХУ-ын Байконурын сансрын буудлаас “Союз-ФГ” пуужин хөөргөгчийг сүүлчийн удаа ашиглан “Союз МС-15” хөлгийг сансарт хөөргөхөд бэлэн болсон байна.
ОХУ цаашид “Союз-ФГ” гэх хөөргөгчийг ашиглахгүй болсон бөгөөд үүнээс хойш зөвхөн ОХУ-д бүх эд анги нь үйлдвэрлэгдсэн “Союз-2.1а” пуужин хөөргөгчийг ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.
Энэхүү “Союз-ФГ” пуужингуудын хөдөлгүүрээс (дор зурагт үзүүлсэн 5 хөдөлгүүр) агаарт үлдээх мөр нь далайн медуз амьтантай төстэй дүрсийг үлдээдэг аж. Орой үдшийн цагаар агаарт энэхүү дүрс үзэгдэл илүү тод, гайхалтай харагддаг гэнэ. Уг үзэгдэл нь Монгол улсад харагдах бүрэн боломжтой.