2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн гишүүн Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон юм.
Энэ тухай Г.Отгонцэцэг \”Үндэсний шуудан\” сонинд өгсөн ярилцлагадаа\”… Миний хувьд олимпийн наадамд оролцох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо. Мэдээж хоёр жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж байгаад медаль авахын төлөө зүтгэх болно. Уг нь Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдсан бол гэж бодох л юм. Гэхдээ олдож байгаа боломжийг алдахыг хүсээгүй учраас зөвшөөрсөн. Би бүх хүчээ дайчилна\” хэмээн ярьж байжээ.