Чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа болон чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин П.Орхон нар өчигдөр гал голомтоо бадраалаа. Тэдний хувьд монгол улсын шигшээ багт хамтдаа барилдаж, олон жил үерхсэн болохыг спорт сонирхогчид сайн мэднэ. Ийнхүү тэдний хүсэн хүлээж байсан энэхүү хуриманд урлаг соёлын болон спортын олон алдартнууд хүрэлцэн ирж баяр хүргэсэн байна.
Тун удахгүй үрийн зулай үнэрлэх шинэхэн гэр бүлдээ аз жаргал хүсье.