Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох 18-р тогтоолд өөрчлөлт орууллаа.
Ингэснээр хүүхдийн мөнгийг Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгож байсан тогтолцоог больж Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр байршиж байхаар болж байгаа юм.
Энэ оны эхний гурван улирлын байдлаар нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийг олгоод байна. Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шилжүүлж байхаар болжээ.