Амьдралын зөв хэвшил Авто ослоос таныг сэргийлнэ!Автомашин жолоодох үедээ ямар эм хэрэглэж болохгүй эсэхийг жолооч нар мэдэж байх нь чухал. Зарим төрлийн тэр дундаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүд нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүр эх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Европын орнуудад зам тээврийн ослын 10 хувь нь жолооч замын хөдөлгөөнд оролцохын өмнө тайвшруулах эм ууснаас үүдэлтэй
болохыг тогтоожээ. Тиймээс та замд гарахын өмнө уух гэж буй эмийнхээ заавартай заавал танилцах хэрэгтэй.Эмийн зааварт дараах заалтууд байвал жолоо барих хэрэггүй:
■”Тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байх”
■”Нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах үйлчилгээтэй”
Түүнчлэн ядаргааны эсрэг, ханиадны болон өвчин намдаах эмүүд нь нойр хүрэх, нозоорох байдалд хүргэдэг тул энэ төрлийн эмийг хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг зөвлөж байна.