Эдгээр өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдаж буй 11 дэх удаагийн сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилсээр байна. Тус тэмцээнд Монгол улсаас долоон боксчин эх орноо төлөөлөн оролцсон юм.
Манай улсын боксчдоос 60 кг-ийн жинд тоглосон Монхорын Намуун багаасаа ганцаар медалийн төлөө тоглох эрхийг аваад байсан билээ. Тэрээр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ван Цүн-тэй тоглож 0:5( 26:30, 27:30, 27:30, 26:30, 27:30)-ын харьцаатайгаар ялагдал хүлээсэн байна. Ингэснээр манай боксчдын тоглолтууд дуусч байгаа юм.
БНХАУ-ын тамирчин маш хүчтэй цохилттой бөгөөд манай тамирчныг нэг болон хоёрдугаар раундын төгсгөлд хоёр ч удаа накдаунд оруулж, тоолуулсан байна.
Энэ удаагийн ДАШТ-ий мөнгөн медалийн төлөөх тоглолтууд маргааш явагдах бол алтан медалийн төлөөх тоглолтууд ням гаригт явагдаж, тэмцээн өндөрлөнө.