Цаг агаарын урьдчилсан мэдээллээр 10,13,14-нд нийт дүүргээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнхи хугацаанд секундэд 5-10 м/с, борооны өмнө түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Тэрэлж, Багануур орчмоор 4-9 градус дулаан, бусад дүүргээр 9-14 градус дулаан, өдөртөө нийт дүүргээр 23-28 градус дулаан байна. 10-наас бага зэрэг сэрүүснэ.
Иймээс мэргэжлийн байгууллагууд замын борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах,
Иргэд гэр хашаа хороогоо усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгаар явахдаа иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, , цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.