Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн дагуу улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг өнгөрөгч даваа гаригаас эхлүүллээ.
Энэхүү тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК гүйцэтгэх бол БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК гүйцэтгэх эрхийг авсан байна. Хоёр улсын хооронд 275 км зайд тээвэрлэлт хийх бөгөөд энэхүү зайг 6 цаг 40 минутад туулах аж.
Цагийн хуваарь:
• Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
• БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тасалбарын үнэ:
• Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
• Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань