Ойрын өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ГХЯ-наас гадаад улсад суух Элчин сайдаар томилохоор ярилцаж байна гэх мэдээлэл тархаад байгаа билээ.
Энэхүү мэдээллийн үнэн эсэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулсан юм. Тэрбээр “Тийм асуудал огт яригдаагүй” хэмээн эрс үгүйсгэсэн хариулт өгсөн юм.
Одоогийн байдлаар Монгол улсаас Австрали, Польш, БНСУ зэрэг долоон улсад суух Элчин сайдын нэрийг өргөн бариад байгаа бөгөөд тун удахгүй дахин нэг улсад суух Элчин сайдын нэрийг өргөн барихаа мэдэгдлээ.