Эрүүгийн цагдаагийн албанаас “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд өчигдөр /2019.10.16/ Баянзүрх дүүрэгт хууль бусаар галт зэвсэг болон сум худалдан борлуулдаг 28-60 насны Н, С, Ш нарыг байлдааны болон ангын зориулалттай, есөн төрлийн 6 605 ширхэг галт зэвсгийн сумыг худалдахаар бэлтгэж, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан тэдгээр иргэдэд Монгол улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт бүртгэлийн хэрэг нээж, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.