Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгороор 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.