Зуны олимпийн наадмыг зохион байгуулахад цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлт
сөргөөр нөлөөлж эхэллээ. Тиймээс олимпийн наадмыг зохион байгуулагчид эрсдэл
багатай хотуудыг хайж эхэлсэн байна. Тухайлбал, Бээжингийн олимпоор агаарын
бохирдол оролцогцдын санааг зовоож байсан бол Риогийн олимпоор тамирчид,
үзэгчид Зиканд л хамгийн их анхаарлаа хандууллаа. Мөн хэт халалт ч бас
тамирчдын амжилт гаргахад сөрөг нөлөөжл байна гэж үзжээ.
Тиймээс хамгийн тохиромжтой, сэрүүн уур амьсгалтай хотуудыг хайж, найман
хотыг одоогоор тодруулаад байгаа аж. Судалгааны дүнг THE
LANCET сэтгүүлд нийтлэсэн
байна. Нийтлэлд дурьдсанаар олимпийн наадмыг зохион байгуулж чадахуйц сэрүүн
цаг ууртай хотод дэлхийн бөмбөрцгийн 543 хотоос Санкт Петербург, Рига, Бишкек,
Улаанбаатар, Калгари, Ванкувер, Сан
Франциско зэрэг хотууд багтаж байна гэжээ. Үүний дараа Ервопын 25 хот байгааг
судалгаагаар тогтоосон байна.
Эхний найман байрандаа байгаа хотуудаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар
хотыг Олимпийн наадам зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж үзсэн тухай News.Berkeley.Edu сайтад дурьджээ.