Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт ургацын чанар, аюулгүй байдалд шинжилгээт хяналтыг хийж байна. Булган аймгийн тухайд нийт 48 мянган га талбайд үр тариа тариалж 60000 тонн ургац авахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 56000 тонн улаан буудай хураан авч улсын нөөц болон гурилын үйлдвэрт нийлүүлээд байна. Чанарын хувьд дунджаар цавуулаг-24.6 %, эзэлхүүн жин-789.3, чийг-14.8 %, тарианы хольц-5.57 %, гадны хольц-1.12 % байгаа нь холбогдох стандартын шаардлагад нийцэж байгаа аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбар нь 5602.2 тонн хүнсний улаан буудай, 1438 тонн тарих үрийн улаан буудай хүлээн авчээ.
Тус аймгийн хувьд ургац хураалт одоогоор 95 хувьтай байна.