Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өмгөөлөгчдийн холбоо 169 хороон дээр хамтран ажиллаж өнөөдөр /2019.10.25/ иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгч байна.
Иргэд хууль, шүүхийн мэдлэг багатайгаас эрх нь зөрчигдөж, хохирдог байдал их гардаг. Тиймээс энэ байдлыг багасгах, иргэдэд туслахад үүднээс энэ ажлыг зохион байгуулж байгаа хэмээн мэдэгдлээ.