Олимпийн хамгийн тарган тамирчин, \”халим\” гэдэг хоч аваад буй Этиопын тамирчин Робел Кирос Хабте улсынхаа усанд сэлэлтийн спортын хорооны даргын хүү гэдэг нь илчлэгджээ. Түүний ер бусын удаан хөдөлгөөн, усанд сэлэлтийн тамирчин баймгүй бие хаа нь олон хүний инээдийг хүргэж байсан бол спорт хорооны даргын хүү гэдэг нь илэрснээр яагаад олимпод оролцсон нь бараг тодорхой болжээ. Робел Кирос Хабте 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцсон 59 тамирчнаас хамгийн сүүлд ирсэн юм. Тэрбээр илүүдэл жингээ осолд орсны улмаас бэлтгэлээ тасалдуулсантай холбон тайлбарлаж байсан юм.
Яагаад түүнийг олимпод илгээсэн тухай ааваас нь хэвлэлийнхэн тодруулахад \”Олимпод ялах нь чухал бус. Оролцох нь чухал\” гэж хариулсан байна. Харин олон нийт үүнийг Этиопын спортын салбар хэрхэн авлига, шударга бус явдалд автсаны илрэл гэж үзэж, бухимдлаа илэрхийлж байгаа гэнэ.
Эх сурвалж: newscom.mn