Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын шинэ уран бүтээл болох “Зүүдний хаалган дээр” дууны клип үзэгч олны анхаарлыг ихээр татаж байгаа билээ.
Энэхүү уран бүтээл нь цацагдахын өмнө сонсогчдод бяцхан хүлээлт үүсгээд байсан бөгөөд гарсан даруй 46 мянга гаруй үзэгчдийн сонорт хүрч, тэднээс ихээхэн сайшаалыг хүлээн аваад байгаа юм.
Мөн дэлхийн өнцөг булан бүрээс 700 гаруй хүн түүнийг шэйрлэж, бусдад энэхүү клипийг сонирхуулаад байгаа аж.