Хоёрын
хооронд оромдож байхаар нэг мөсөн больчихсон дээр гэж үг бий дээ. Дэлхийд
өрсөлдөж, Монгол Улсаа сурталчлан таниулсан хүүг нэг аймаг хүлээж аваад сая
төгрөгөөр шагнаж гэнэ. За яахав \”оргүйгээс охинтой нь дээр” гэдэг шиг бүр хоосон
байснаас сая төгрөг ч гэсэн хэрэгтэй л дээ.
Гэхдээ
л тун харьцангуй. Наадмаар түрүүлж, аварга цол авсан нэгэнд Ланд автомашин,
мөнгөн шагнал … гээд дуусаагүй. Зөвхөн түүнд зориулсан даншиг наадам хүртэл
зохион байгуулж байгаа харагдсан.
Гэтэл
дугуйн спортоор хичээллэж, улмаар Монгол Улсад өмнө нь гаргаж байгаагүй том
амжилтыг гаргаж, дэлхийн аварга гэх алдар хүндийг хүртсэн хүүг нэг аймаг л
хүлээн авч, шагнал төдийхөн өгч байгааг харахаар үнэхээр дургүй хүрэм.
Спортыг
сонгож буй хүн түүндээ бүхий л зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж байж л
амжилтад хүрдэг. Харин манайд спортод зориулах хүч хөдөлмөрөөсөө аж амьдралдаа
хуваалцах нь бий. Бүтэн зориулж чадаагүй хөдөлмөрийн үр шим дутуу байх нь
ойлгомжтой. Тэгвэл төр засгаас спортоо дэмжиж байгаа бол дэмжсэн шиг дэмжээд
чадахгүй бол бүр больчихмоор байна л гэж хүсэх гэсэн юм.
Наадамд
түрүүлсэн бөх моринд хаа хамаагүй цацаж, төрийн түшээд бүгд очиж хүндэтгэл
үзүүлдэг хэрнээ, тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргаад ирсэн тамирчинд үзүүлж
буй хүндлэл, өгч буй шагнал урамшуулал даанч чамламаар. Үүнийг бодох л
хэрэгтэй.
Шар хүү