УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглан тендерт шалгаруулж өгснийхөө шанд 70 сая төгрөгийн авлига авсныг одоо шалгаж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан түүнээс энэ талаар лавлахад тэрээр: “Энэ мэдээллийн дагуу би АТГ-тай утсаар холбогдож асуусан. Надад дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна” хэмээн мэдэгдсэн юм.