Өнгөрсөн долоо хоногт МУ-ын
сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл
хийсэн.Үүний дараа улс төрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй
маргаан өрнөлөө. Бид тодорхой ойлголтыг хүргэх
үүднээс бид та бүхэнтэй уулзаж санал бодлоо солилцъё гэсэн юм.Аливаа
мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай.
Статистикаа буруу тодорхойлох бол эргээд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муу.
Анх ажил авсныхаа дараа бид эхний
ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан.Улс
орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх
байхгүй.Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их
орлоо. Манай Засгийн газрын хувьд
явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзнэ.
Эхний үе 12-18 сар- Макро
эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх,
Хоёрдугаар үе Эдийн засгаа
дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна.
Манай улсад нэг хүндрэл байгаа нь
маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар
хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс нэгийг нь хэрэгжүүлэхэд л
Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Төсвийн бодлогыг сайжруулах
хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна.Цаашидтөсвийн тодотгол
хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл
ажиглагдаж байна.
Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит
бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа.Ээлжит бус чуулганаар
төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ. Манайд улсын хувьд бэлэн болсон
ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээрцаашид ТЭЗҮ боловсруулах,
эх үүсвэр олох ажлыг МУ-ын Засгийн газар хийнэ. Эдийн засгийн нөхцөл байдал
нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй,
өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө
оруулагчдыг хуурч чадахгүй.
Аливаа тоон мэдээллийг засаж
залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний
ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ
хийнэ…
Яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултанд хариулт байна.