Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр өнөөдөр тус газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд \”хүндэт гэрчилгээ” гардуулж өглөө. \”Хүндэт гэрчилгээ” гардуулах ёслолд ШӨХТГ-ын дарга, албан хаагч нар байлцав.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Хүндэт гэрчилгээ гардуулах үеэр \”Манай агентлагаас анх удаа төр түмнийгээ төлөөлөх, төр түшилцэх анхны УИХ-ын гишүүн төрж чадлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Аюурсайхан даргадаа баяр хүргэе” гэв.
Харин ШӨХТГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гэрчилгээ гардаж аваад \”Өнөөдөр агентлагийн хамт олон минь урьсанд баярлалаа. Та нартайгаа уулзаж байгаад баяртай байна. 2015 оны турш хамтарч ажилласанд маш их баярлалаа. Улс орны хүнд хэцүү нөхцөл байдал буюу нийгэм, эдийн хүндрэлтэй үед хуулинд заасан үүргээ гүйцэтгэж ажилласан улсын байцаагч нартаа талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг байх. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг миний бие ажиллаж байх хугацаандаа санаачилан ажилласан билээ. Энэхүү хуулиа УИХ-ын намрын чуулганаар энэ ондоо багтаагаад өргөн барихын тулд зорьж ажиллаж байна. Цаашид та бүхнийхээ ажилд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаа амлаж байна” гэж хэллээ.
Г.Нараа