Цагдаагийн газраас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнасан гэх асуудал гараад байгаа билээ.
Сэтгүүлчдийг тагнах асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлсэн болохыг өчигдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн форумд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.
Тэрээр “Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байна. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан. Гэвч тус газраас өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” хэмээн мэдэгдлээ.
Ямартай ч хэн гэдэг нь тодорхойгүй ч нэр бүхий сэтгүүлчдийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн нь үнэн болж таарлаа.