Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн төвийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явц болон бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр нар газар дээр очиж танилцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.