Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон А.Ганбаатар нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас тэднийг “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүх хуралдаанаас шүүгдэгч нарт тус бүрт нь дөрвөн жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаснаар шүүх хуралдаан өндөрлөсөн юм.
Энэхүү хуралдааны дараа Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгч прокуророос ирүүлснээс өөр зүйл ангиар ялласан хэмээж давж заалдана гэж мэдэгдлээ.