АНУ-аас Нигер Улс руу нисч байсан онгоцонд 77 настай Нигер гаралтай Америк эмэгтэй ухаан алдаж яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болжээ. Тухайн үед хамт зорчиж явсан Монгол эмэгтэй яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, амь насыг нь аварсан байна.
Энэхүү явдалд нисэх багийнхан түүнд талархлаа илэрхийлж, 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнажээ.
Энэхүү үйл явдлын талаар өөрийн нүүр хуудсандаа, “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл дахин тохиолдоно гэж ер бодож байсангүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд Бурхан тэнгэрт талархаад баршгүй. Нигер гаралтай Амеркийн иргэн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч, сувилагч байвал онгоцны хойш ирээч гэсэн дуудлагаар 6 цаг тасралтгүй хамт байж газарт дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. GOD BLЕЅЅ YOU! Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны дарга, нисэгч, үйлчлэгчдийн талархал дунд газардлаа. $150 United Air-iin аялалын сертификатаар шагнуулав” хэмээн бичжээ.