Шинэ Зеландын Цагаан арал буюу Вакари галт уул энэ сарын эхээр дэлбэрсэн билээ. Үүний улмаас амиа алдсан хүний тоо өнгөрсөн ням гарагт дахин нэмэгдэж, 17-д хүрсэн талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлж байна.
Сүүлийн хохирогч Окленд хотын “Middlemore” эмнэлэгт ням гарагт нас барсан бөгөөд үүнээс өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 16 хүн амиа алдсан хэмээн мэдээлж байсан юм. Мөн үүнээс гадна Австрали руу шилжүүлсэн өөр нэгэн хүн тус улсад нас баржээ.
Шинэ Зеландын Хойд арлын зүүн эргээс холгүй оршдог уг идэвхтэй галт уул сүүлийн жилүүдэд жуулчдын аялах дуртай газруудын нэг болоод байгаа бөгөөд жилд 10 мянга гаруй хүн тус уулыг үзэж сонирхохоор хүрэлцэн ирдэг аж.