Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн тус бүр 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоол баталсан билээ.
Энэхүү тогтоолд хамрагдах буюу 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь өдгөө Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа юм. Тэдний 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн гэх нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгожээ. Тухайн үед тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил цөөн учир тэтгэврийн хэмжээ нь бага тогтоогдсонтой холбогдуулан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг ийнхүү нэмэгдүүлэхээр болсон юм.