Цагдаагийн ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар “Малын гэрчилгээний цахим систем”-ийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан.
Мал эмнэлэгийн ерөнхий газраас улсын хэмжээнд цахим системийг нэвтрүүлэхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 332 сумдын нийт 2200 орчим малын эмч нарт болон цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, системд хандах эрхийг олгож, хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байна.
Орон нутгийн авто зам дагуу хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт хийхэд зориулж Солонгос улсад үйлдвэрлэсэн SAMSUNG маркын 44 ширхэг таблетыг цагдаагийн байгуулагад гардуулан өглөө.
Энэхүү системийг хэрэгжүүлж эхэлснээр уг гэмт хэрэг, зөрчил буурах эерэг үзүүлэлттэй байна.