Хөвсгөл далайд аялж байсан таван иргэн завьтайгаа осолдож, нэг том хүн гурван хүүхэд нас баржээ. Тодруулбал, тус аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваа гэх газар \”Байкаль” жуулчны баазын ойролцоо далайд завиар аялж байсан таван иргэн осолдож, 27 настай эрэгтэй, 6-14 насны гурван хүүхэд усанд живж амиа алджээ. Мөн нэг иргэнийг олдоогүй байгаа ба түүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.