МҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлдээ улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд хямрал гүнзгийрч байгаа ч ард иргэдийн цалин орлогыг багасгаж, ажлын байр цомхотгож татвар нэмэгдүүлэх нь зөв зүйтэй шийдэл биш гэж үзэж байгаагаа дурьджээ. Мөн зарим төрлийн татварын зохицуулалт хийж нийгэмд орлогын шудрага хуваарилалт бий болгох гэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд МҮЭ-ийн холбооноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргье.