УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр товлосон цагаасаа нэлээн хоцорч эхэллээ. Тус дэд хороо нь таван гишүүнтэй бөгөөд Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хаалттай байдлаар хуралдсан юм. Тус хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонсч,энэхүү асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж хуралдааныг завсарлуулжээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хэрэг шалгаж дуусаагүй байна гэсэн. Прокуророос нууцын зэрэгтэй ирсэн. Нууцтай холбоотой асуудал. Н.Номтойбаярын саналаар асуудлыг нээлттэй хийж бололцоо байхгүй” хэмээн мэдэгдлээ.
Харин Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаагүй байна. Би санал оруулсан хүний хувьд үндэслэлийг хэлэх боломжгүй. Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргасны дараагаар санал үндэслэлээ хэлдэг” хэмээн тайлбарлалаа.