Зарим сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар 9 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИНЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, 9 САРЫН 1-НЭЭС ЖОЛООЧ ТАНЫ АНХААРАХ 24 ДҮРЭМ гэх мэтээр мэдээлэл байршуулсан нь ташаа мэдээлэл юм. Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас мэдээллэж байна.