Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор өчигдөр /2020.01.19/ эх орноосоо мордлоо. Тус чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилахаар төлөвлөжээ.