Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн асуудлын хувьд, нэгэнт сонгогдсон гишүүнийг буцаан татдаг болчихвол мөнгөтэй хүмүүс ёс зүйн асуудлаар өдөөн хатгалга хийх эрсдэл үүсэж болзошгүй. Нөгөө талаас, хуралдаа суудаггүй, ёс зүйгүй УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах нь зүйтэй.
Миний хувьд Я.Санжмятавтай уулзаагүй удсан байна. ИЗНН нь АН-ын саналыг хуваах зорилготой нам гэж үздэг. Харин Я.Санжмятав арай ч санал хуваах зорилгоор намд орсон гэж бодохгүй байна.
Бид баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт. Ардчилсан нам тийм хүнийг генсекээр тавихгүй байх гэж найдаж байна. Оюу толгойн гэрээг байгуулахдаа Монгол Улсад ашигтайгаар хийх ёстой байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээг алдагдалтай байгуулсны улмаас 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөөд сууж байна.” гэлээ.









































































