2016 оны төсвийн тодотголын хүрээнд хадгаламжийн хүүнд татвар ноогдуулахаар
тусгасан. Тодруулбал, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн данс эзэмшигчдийн
хадгаламжийн хүүнд 10 хувийн татвар ноогдуулахаар болоод байгаа. Ингэснээр
жилдээ улсын төсөвт 20 орчим тэрбум төгрөг суух боломжтой гэж үзжээ.
Манай улсад 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн
этгээд байдаг аж. Гэхдээ энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн ердөө 0.15 хувийг
эзэлдэг байх юм. Нийт данс эзэмшигчдийн ихэнх нь 20 хүртэлх сая төгрөгийн
хадгаламжтай байгаа аж.
Үндэстэн агентлаг