Ойрын өдүүдэд орон сууцны найман хувийн зээл зогсох эс зогсох эсэх асуудал ихээхэн анхаарал татаж байна. Барилгын салбарын гол хөшүүрэг, залуу гэр бүлүүдийн байртай болох мөрөөдлийнх нь боломж болох ипотекийн зээлийг хэрэв зогсоох юм бол барилгын салбар тэр чигтээ дампуурч цаашлаад энэ салбараар амьдралаа залгуулдаг олон гэр бүлийн хоолыг нь булаан авсантай адил шийдвэр болох биз ээ.
Хэдий нөхцөл байдал хүндхэн байгаа ч гэлээ засгийн газар \”Ипотекийн зээлийг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг Монголбанк, Сангийн яамтай хамтран судалж байгаа билээ.
Барилгын салбарт өнгөрсөн хугацаанд \”мөнгө хэвлэх” замаар 3 их наядын хөрөнгийг зарцуулсан байдаг. Тэгвэл энэ удаад \”мөнгө хэвлэх\” замаар бус гурван талын хамтарсан судалгааны эцэст өөр гарц гаргалгааг олж ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ\” гэж мэдэгдээд буй. Ингэхдээ хоёр их наядын эх үүсвэрийг бий болгох шаардлагатай байгаа юм.
Тэгвэл өнөөдөр байнгын хорооны хуралдааны үеэр БХБ-сайд Г. Мөнхбаяр \”Найман хувийн орон сууцны зээл зогсохгүй. Мөн орон сууцны хэмжээг 80 м2 аар хязгаарладаг байсан бол 120 м2 болгохоор төлөвлөсөн. Түүнчлэн хотод ипотекийн зээл 8 хувь байх бол орон нутагт 5 хувь байхаар тооцоолсон хэмээн ярилаа.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn