-Засгийн газрын хуралдааны шийдвэрээс-
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд 41, 4 тэрбум төгрөг шаардлагатай болжээ.
Энэ санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Уг зээлээс 24.9 сая ам.доллар хэмнэжээ хэмээн ЗГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.