Бразил улсын парламент 20 цагийн турш хуралдаж, тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргалаа. Уг нь Дилма Руссеффийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдөр дуусах ёстой байсан. Гэвч 2014 сонгуулиар хууль бус санхүүжилт авсан байж магадгүй хэргээр өнгөрөгч хугацаанд шалгагдсан. Улмаар \”Петробрас\” компаниас хууль бус санхүүжиллт авч ашигласан гэдэг нь батлагджээ.
Мөн түүнтэй хамт дэд Ерөнхийлөгч М.Тимер шалгагдаж байсан. Тэгвэл Руссеффийн сонгуулийн ажлыг удирдаж байсан Жоа Сантана гэгч өнгөрөгч хоёр сард хууль бус санхүүжилт авсан гэх хэргээр баривчлагдсан байна. Харин Ерөнхийлөгч Дилма Руссеффийг 81 Сенатчдын 61 нь дэмжсэнээр ийнхүү огцрууллаа. Түүний албан тушаалыг дэд Ерөнхийлөгч Мишель Тимер гүйцэтгэж байна.
Амар
Үндэстэн агентлаг