Томуу, томуу төст өвчтэй 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асрах эцэг, эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд өгсөн байна.
Энэ шийдвэрийг Засгийн газрын ням гарагийн шуурхай хуралдаанаар гаргасан бөгөөд гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй юм.