Коронавирүсийн халдвараар нас барагсдын тоо ням гарагт /2020.01.26/ 56 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн тухай Хятадын эрх баригчид мэдээллээ.
Хятад улсад нийт 2,744 хүн коронавирүсийн халдвар авчээ. Энэ нь нэг хоногийн дотор 769-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ням гарагийн байдлаар бүртгэгдсэн нийт сэжигтэй тохиолдлын тоо 5794 хүрсэн байна.
Хятадын засгийн газар өчигдрөөс эхлэн далайн бүтээгдэхүүн худалдахыг хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь коронавирүсийг далайн амьтдыг хууль бусаар зарснаас үүдэн тархсан хэмээн үзэж буй. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дотоод болон гадаадын бүх аялал жуулчлалыг түр зогсоохоор болжээ. Одоогоор энэ вирүсийг эмчлэх вакцин бий болоогүй байгаа юм.