Дуучин Жастин Бибер найман амжилтын эзэн болж, Гиннессийн номонд бичигдэхээр болсон байна. Тодруулбал, түүний \”What Do You Mean?” дууг Spotify хавсралтаар ганц долоо хоногт 30.723.708 удаа сонссон, \”Purpose” цомгийг мөн хугацаанд 205 сая удаа сонсчээ. Мөн \”Love Yourself”, \”Sorry”, \”What Do You Mean?” дуу нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Billboard Hot 100 жагсаалтын эхний гурван байрт нэг дор орсон аж.
Үүнээс гадна, Жастин твиттерт 82 сая 235563 дагагчтай, YouTube-д 20 сая 711202 захиалагчтай бөгөөд энэ сувгийг нь 10.478.651.389 буюу хамгийн их үзэгч үзэж сонирхсон зэрэг нийгмийн сүлжээн дэх амжилтууд нь рекорд тогтоожээ.