Филиппин улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Ухань хотын 44 настай Хятад хүн халуурах, ханиалгах, хоолой өвдөх шинж тэмдэгтэйгээр 1-р сарын 25-нд эмнэлэгт хэвтжээ.
Тэрээр уушгины хүнд хатгалгаагаар өвчилсөн бөгөөд сүүлийн хэдэн өдөр “өвчтөн тогтвортой, сайжирсан шинж тэмдэг илэрсэн боловч өвчтөний биеийн байдал сүүлийн 24 цагийн дотор доройтсоноор нас барсан” гэж мэдэгдлээ.
Түүнтэй хамт Ухань хотоос ирсэн 38 настай эмэгтэй нь уг вирус илэрсэн Филиппиний хоёр дахь тохиолдол юм.
Ийнхүү нийт 305 хүн коронавирусийн халдварын улмаас нас барлаа.