Ухань хотоос гаралтай коронавирусийн халдварын тохиолдол ням гарагт 2829-өөр нэмэгдэж, нас барсан хүний тоо 57-оор нэмэгдсэн тухай Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр мэдээлжээ.
Ингэснээр Хятадад халдвар авсан хүмүүсийн нийт тоо 17205, нас барсан хүмүүсийн нийт тоо 361 хүрсэн байна. 361 үхлийн тохиолдлын нэг нь Филиппинд бүртгэгдсэн юм.
Нэг өдрийн өмнө буюу бямба гарагт шинээр илэрсэн халдварын тоо 2590, шинээр нас барсан хүний тоо 45 байжээ. Дэлхий даяар илэрсэн тохиолдлуудыг нэмбэл нийтдээ 17387 хүн коронавирусийн халдвар аваад байна.
Эх сурвалж: South China Morning Post