Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Мөн коронавирусийн халдвараас сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар ЗТХЯ, МХЕГ, ЦЕГ-ын албаны хүмүүс мөн мэдээлэл өгч байна.
ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энхболд, Зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаар танилцуулъя. Иргэний нисэхийн салбарт нислэг үйлдэх ёстой байсан 2020 оны нэгдүгээр сарын 28, 29, 30-ны гурван нислэг, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын хоёр нислэгийг цуцлаад байна. Төмөр замаар ням гарагаас бусад гарагт БНХАУ руу галт тэрэг аялж байгаа.
Бээжин-УБ-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Агаарын тээвэр, төмөр замаар зорчигч монгол иргэдэд БНХАУ руу зорчихгүй байх зөвлөмж өгч байна. зайлшгүй явах шаардлагатай бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч байгаа гэв.